

Хамтран ажилладаг
Эмнэлгүүд

Мёнжи Эмнэлэг MYONJI HOSPITAL
Мёнжи эмнэлэгийн Эрүүл мэндийн Цогц Шинжилгээний Төв нь тав тухтай орчинд үйлчлүүлэгчийн нууцлалыг чандлан сахиж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх бөгөөд чирэгдэл, хүндрэлгүй цогц мэдээллийн сүлжэээ системээр түргэн шуурхай үйлчлэх болно.

Кёнхи Их Сургуулийн Эмнэлэг
KYUNG HEE UNIVERSITY HOSPITAL
Кёнхи их сургуулийн эмнэлэг Сөүлд байрлалтай их сургуулийн харъяа нэгдсэн эмнэлэг юм. Эмнэлэг нь 800 ортой 30 гаран мэргэжлийн эмчилгээний төв. Манай эмнэлэг нь мөн эмнэлгийн нэг цэгийн үйлчилгээ, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж ашиглан оновчтой оношилгоо, эмчилгээ хийж байна. Жил бүр ойролцоогоор 14.000 гадаадын өвчтнүүдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлээд зогсохгүй гадаадын үйлчлүүлэгчид зориулж нэн хэрэгцээтэй хэлний орчуулга, арвин туршлагатай эмч, сувилагч, координаторууд түргэн шуурхай үйлчилж байна. Олон улсын эмчилгээний төв Олон улсын эмчилгээний төв нь Гадаад өвчтний эмчийн үзлэгийн захиалга, оношлох, эмчилгээ, эмчилгээтэй холбоотой бүх үйлчилгээг хариуцаж эмнэлгийн мэргэжлийн орчуулагчын үнэгүй үйлчилгээгээр хангах – Эмчилгээний талаар асуулт, эмчилгээний арга, хугацаа төлбөр гэх мэт хариу өгөх – Эмчилгээний захиалгын хуудас үүсгэх – Олон улсын өвчтөнд эмчилгээ, шинжилгээний захиалгын цаг тохируулах – Олон улсын өвчтөнд тохирсон эмчилгээний өрөө, хүлээлгийн өрөө 24 цагийн On Call үйлчилгээ үзүүлэх Эмчилгээний тасаг Зүрх судасны тасаг Зүрхний шигдээс, ангина pectoris, артерийн судасны хатуурал, цусны даралт өндөрсөх, зүрхний дутагдал, хэм алдагдал Цээжний хөндийн мэс засал Титэм судасны мэс засал, зүрхний valve мэс засал, хөлний судасны бүдүүрэл Судасны мэс засал Захын судасны өвчлөл, шилжүүлэх, анарвезм, чихрийн шижинийн гаралтай судасны үрэвсэл, захын судасны intervation Амьсгалын замын тасаг Уушгины хорт хавдар, уушгины архаг бөглөрөл, гуурсан хоолойн багтраа астма, эпилепси гаралтай амьсгалын өвчин, сүрьеэ уушгины хатгаа Дотоод шүүрлийн мэс засал Ясны сийрэгжилт, цэвэршилтийн эмгэг, бамбай, чихрийн шижин, дотоод шүүрэлийн өвчин, таргалалт, өнчин тархины булчирхайн эмгэг Дотоод шүүрлийн мэс засал Бамбай булчирхайн хорт хавдар, бамбай ургацаг, бөөрний дээд булчирхайн өвчин , бамбай булчирхайн духангийн хагалгаа Бөөрний тасаг Бөөр шилжүүлэн суулгах, чихрийн шижин өвчний гаралтай бөөрний өвчлөл, бөөрний үрэвсэл, гематури, уураг алдалт, бөөрний үйл ажиллагааны дутагдал диатез Хоол боловсруулах эрхтний тасаг Элэгний хорт хавдар, элэгний өөхлөлт, элэгний үрэвсэл, элэгний хатуурал, цөсний чулуу, өтгөн хаталт, нойр булчирхайн дуран, ходоодны хорт хавдар, ходоодны дуран, бүдүүн гэдэсний дуран, бүдүүн гэдэсний ургацаг, ходоодны шархлаа дурангын эхо Цусны хавдар судлал Ходоодны, бүдүүн гэдэсний, лимфома, цусны хорт хавдар, уушгины саркома, хөхний, толгой болон хүзүүний, уралогын, улаан хоолойн, элэг, цөсний, эмэгтэйчүүдын, тархины гэх мэт хорт хавдарууд, цус харвалт Халдварын тасаг Халдварт өвчин, шалтгаан тодорхойгүй халуурах, үжил өвчин Хоол боловсруулах эрхтний мэс засал Элэгний хорт хавдар, элэг бөөр шилжүүлэн суулгах, шулуун, бүдүүн гэдэсний хорт хавдар, нойр булчирхайн хорт хавдар, цөсний чулуу, дурангын хагалгаа эвэрхий, цагаан мах гаралт Эмэгтэйчүүдын мэс засал Хөхний хорт хавдар, бамбай булчирхайн хорт хавдар удамшлын гаралтай хөхний хорт хавдар Гоо сайханы мэс засал Нүүрний хөхний эрүүний ясны гоо сайханы мэс засал төрөлхийн гажиг засах чихний үрчлээ гоо сайханы биений үнэр өөх соруулах бүх төрлийн хорт хавдрын хагалгааны дараах гоо сайханы мэс засал.

Насарет Олон Улсын Эмнэлэг
NASARET INTERNATIONAL HOSPITAL
Эрүүл мэндийн шинжилгээний хөтөлбөр Насарет олон улсын эмнэлэг


СЭМ Олон Улсын эмнэлэг
SAM Medical Center Hyosan Medical Foundation
1967 онд үүсгэн байгуулагдсан Хюсан Эрүүл мэндийн сан СЭМ эмнэлэг нь Аньяан хот дахь анхны нэгдсэн эмнэлгээр оршин суугчдын эрүүл мэндийг хамгаалахын төлөө ажилласаар ирсэн билээ. Сэм эмнэлэг нь дэлхийн 18 орны 24 эмнэлэгтэй хамтын ажиллагааны харилцаа тогтоож, БНСУ-д суугаа гадаадын 8 Элчин сайдын яамны тусгай эмнэлгийн үүрэг гүйцэтгэж байна. Мөн гадаадаас эмчлүүлэгчдийг татах чиглэлээр Нэгдсэн эмнэлгийн салбарт Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас олон жил нэг, хоёрт эрэмбэлэгдсэнээр тус эмнэлэг шилдэг гэдгээ нотолсон

Сөүлийн Их Сургуулийн Эмнэлэг
SEOUL NATIONAL UNIVERSITY HOSPITAL
Сөүлийн Их Сургуулийн Эмнэлэг нь Солонгос улсдаа төдийгүй дэлхийд шилдэ г тооцогддог бөгөөд 1999 оноос Олон Улсын Эмчилгээний төвөө нээн гадаад өвчтөнүүдэд чиглэсэн чанартай эмчилгээ үйлчилгээг хүргэхийн тулд хичээнгүйлэн ажиллаж байна.

Бүндан Сөүлийн Их Сургуулийн Эмнэлэг
Seoul National University Bundang Hospital
Бунданг эмнэлэг нь дэлхийн жишигт нийцсэн боловсрол, судалгаа, өвчтөний тусламж үйлчилгээ үзүүлэх замаар бүх хүмүүсийн эрүүл, сэтгэл хангалуун амьдралын чанарыг дэмжих зорилготой юм.
Гэгээн Петрийн Эмнэлэг
ST. PETER’S HOSPITAL
Сүүлийн жилүүдэд оношилгоо, мэс заслы н багаж хэрэгслийн аль алинд нь асар их ахиц дэвшил гарснаар их үр шимийг хүртэж байгаа бөгөөд “үндсэн шалтгааныг шинжлэх” арга барилыг хэрэгжүүлэн өчтөнүүд 95% нь мэс заслын бус, 5% нь мэс заслын эмчилгээг хийж байгаа билээ. Өнөөдрийг хүртэл бид 4000 гаруй хиймэл диск солих хагалгааг амжилттай хийлээ.


Асан Эмнэлэг - ASAN MEDICAL CENTER
Сөүл Асан эмнэлэг нь 1989 онд үүсгэн байгуулагдаж, байгуулагдсан цагаасаа эрүүл мэндийн салбар, судалгаа шинжилгээний хөгжил, клиник эмчилгээнд тасралтгүй хөрөнгө оруулалт хийж үнэтэй хувь нэмэр оруулсанаар дэлхийн түвшний эмнэлэг болон өсөн дэвжсэн билээ.
Сөүл Асан эмнэлэг шилдэг технологи, сүүлийн үеийн байгууламжтай тэргүүний гадаадын эмнэлгүүдтэй мөр зэрэгцэн анагаах ухааны салбарт амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.
Сүн Чон Хян Их Сургуулийн Эмнэлэг
SOONCHUNG HYANG UNIVERSITY HOSPITAL
Сүн Чон Хян эмнэлэг нь анх 1974 онд үүд хаалгаа нээсэн бөгөөд тухайн үедээ бусад төв, нэгдсэн эмнэлгүүдээс маш хурдацтай хөгжиж хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон дотооддоо дээд зэрэглэлийн орчин үеийн эмнэлэг гэдгээрээ тэргүүн эгнээнд явж байв. Эмнэлэг нээгдсэнээс 4 жилийн дараа буюу 1978онд сургуулийн удирдах зөвлөл анагаах судлалын тэнхим, сувилахуйн ухааны тэнхимтэй Сүн Чон Хян Анагаах ухааны Их Сургуулийн байгуулж 1990 онд Их Сургуулийн Эмнэлгийн төвшинд хүрч чадсан. Одоо Сүн Чон Хян эмнэлэг нь клиник үзлэгийн 30 тасаг, 750 ортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 160 профессор эмч, 1600 орчим эмнэлгийн ажилтан нар өвчтний үзлэг, шинжилгээ судалгаа боловсролын салбарт бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Ялангуяа өвчтөн төвтэй нэг цэгийн үйлчилгээг бий болгон түргэн тусламжийн төв, судасны төв, хөхний төв, бөөрны төв, зүрх судасны төв,хоол боловсруулах дотрын төв, хоол боловсруулах эрхтний хавдрын төв, нуруу нугасны төв, үе мөчний төв, эх нялхасын эрүүл мэндийн төв, үүдэл эсийн эмчилгээний төв, хүүхдийн харшил амьсгалын замын эрхтний эмчилгээний төв, цус үл сэлбэх эмчилгээны төв зэрэг нарийн мэргэжлийн төвүүдийг эрчимжүүлэн, чанартай үзлэг эмчилгээг өвчтөнд үзүүлснээр эрүүл саруул тайван нийгмийг бий болгохын төлөө зүтгэж байна. 2012 онд хамгийн орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон шинэ өргөтгөл байраа ашиглалтанд оруулж эрүүл мэндийн багц шинжилгээний төв, нүд, чих хамар, хоолойн клиник төвүүдийг нээсэн зэрэг их хэмжээний хөрөнгө оруулалт хийснээр олон талаасаа нэг шат ахисан дэлхийн төвшний эрүүл мэндийн байгууллага болж чаджээ. Өндөр зэрэглэлийн эрүүл мэндийн үйлчилгээ нарийн мэргэжлийн клиник төвүүд хамтран ажиллснаар өндөр үр дүнтэй эмчилгээ хийгдэж байна. Яаралтай түргэн тусламжийн төв 2013 онд Эрүүл мэндийн яамны яаралтай түргэн тусламжийн төв дахин шинээр төрж аюулгүй тав тухтай орчинд эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байгааадаа бахархууштай байна. Яаралтай түргэн тусламжийн өвчтний зориулалттай компютер томографи, рентген шинжилгээний тусгай тасгийг байгуулж 5 минутын дотор зураг авч, хурдан үр дүнтэй шинжилгээгээр өвчтний байдлыг тухай бүрт нь дүгнэж шуурхай эмчилгээ хийгдэж байна. Хоол боловсруулах дотрын төв 1998 онд нэгдсэн тогтолцоотой эмнэлгий үйлчилгээг үзүүлэхээр дотооддоо анх удаа байгуулсан хоол боловсруулах дотрын төв нь дэлхийн хоол боловсруулах дотор эрхтний дуран судлалын төв юм. АНУ-н хоол боловсруулах дотрын клиникийн 7 хоног тутмын эрлэм шинжилгээний хурлаас 8 жил дараалан видео сургалтын шагнал хүртжээ. Дуран оношилгоо төдийгүй эмчилгээний дурангийн мэс засалдаа тэргүүлэх байранд явж байна. Хоол боловсруулах эрхтний хавдар судлалын төв 2011 оны 2-р сард хоол боловсруулах эрхтний хавдрын эмчилгээний шинэ стандартыг бий болгох дотооддоо анх удаагийн хоол боловсруулах эрхтний хавдрын нарийн мэргэжлийн клиник төвийг байгуулжээ. Нэгдсэн үзлэгийн системээр дотор, мэс засал, радиологи, цацраг туяа хавдар судлалын тасаг, эмгэг зүй зэрэг холбогдох профессор эмч нарын хамтын ажиллагаанд үндэслэн өвчтөнд хамгийн оновчтой эмчилгээг хийж байна. Зүрх судасны төв Дижитал зүрх судасны тодруулагч систэмийг нэвтрүүлснээр зүрх судасны хурц дутмагшил зэрэг яаралтай өвчтөн төдийгүй зүрхний ишми, инфакт үүссэн хүмүүст хурдан шуурхай эмчилгээг хийж байна. Зүрх судасны тодруулагчтай мэс ажилбараас эхлүүлээд шааран тэлэгч мэс ажилбар, стэнд суулгах мэс ажилбар, зүрхний эхо зэрэг төрөл бүрийн шинжилгээ, эмчилгээг хийж байна. Цус үл сэлбэх шинжилгээний төв 2010 оны 10-р сард улсдаа анх удаа цус үл сэлбэх мэс заслыг 2000 удаа хийж гүйцэтгэсэн тухайн төв нь шашин шүтлэг үл харгалзан хүссэн бүх өвчтөнүүдэд хавдрын мэс заслаас эхлээд нойр булчирхай, 12 нугалаа гэдэсний мэс заслуудыг цус сэлбэхгүйгээр гүйцэтгэж байна. Олон улсын үзлэг үйлчилгээний төв 1999 онд их хэмжээгээр үйлчлүүлэхээр ирж буй гадаадын өвчтнүүдын хэл үл ойлголцох асуудлыг шийдвэрлэж тогтолцоотой эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх зорилготой байгуулагдсан. Дэлхийн 100 гаруй өвчтнүүд ирж үйлжлүүлдэг бөгөөд жилдээ 16000 гаруй гадаад өвчтөн үйлчлүүлж байна. Судасны төв Цус цэвэрлэх аппаратад орж буй өвчтөн, тархины судасны судасны өвчтнүүдэд зориулсан нэг цэгийн үйлчилгээг үзүүлж байна Диализийн аппаратын өвчтнүүдэд судас холбох мэс заслыг жилдээ 1500 удаа хийж, цус цэвэрлэх өвчтнүүдэд зориулсан арьсан доорх судасны мэс ажилбарыг хамгийн олон удаа хийсэн билээ. Мөн тархины цус харвалтын судас холбох болон мэс заслын аргаар тархины судасны нээлттэй мэс засал, архаг тархины цус харвалтын эмчилгээ, тархины артерийн судасны цүлхэн, артер венийн судасны гажиг зэрэг судасны эмгэг өвчлөлийн бичил сэтгүүрийн болон судас холбох мэс ажилбаруудаар гүйцэтгэн эмчилж байна. Хүүхдийн харшил амьсгалын замын дотрын төв Улсдаа анх удаа хүүхэд залуучуудын нарийн мэргэжлийн харшлын эмчилгээний төвийг нээсэн. Арьсны эмгэгийн салбарт тэргүүний гэгдэх профессор эмч Пён Буг Ян, Янг Хён Жунг эмч, Мин Тэгги эмчийн бүрэлдэхүүнтэй баг удирдан эмчилж байна. Хүүхдийн уушгины багтраа, арьсны диатез, харшлын гаралтай хамрын үрэвсэл, архаг улаан толбо, хүнсний гаралтай харшил зэрэг өвчлөлд нэг цэгийн үйлчилгээ үзүүлж байна. Чих хамар хоолойн дотрын төв Нүдний тасагт нүдний хараа, нүдний даралтны шинжилгээний өрөө, эвэрлэг бүрхэвчийн шинжилгээ, торлог бүрхэвчийн шинжилгээ, нүдний эхо шинжилгээ, линзний урд хэсгийн сегментийн шинжилгээ, лазер мэс заслын өрөө, мэс залын тасалгаануудаас бүрдэж байна. Чих хамар хоолойн тасаг нь төрөл бүрийн шинжилгээ, эмчилгээний өрөө болон мэс заслын тасалгаануудаас бүрдэх ба нойргүйдлийн клиник, төрөлхийн сонсголгүй болон толгой эргэх эмгэгийн клиник, хүзүү толгойны эмгэгийн клиникүүд тухайн өвчтөнд тохирсон эмчилгээ үзүүлж байна. Хэт таргалалт бодисын солилцоог зохицуулах мэс заслын төв Манай мэс заслын төв нь хэт таргалалт болон биеийн бодисын солилцоо хэт алдагдсан 2-р зэргийн сахарын өвчлөлийг ходоод тойруулах мэс заслын аргаар найдвартай эмчилж байна. Хэт таргалалт төдийгүй таргалалтаас үүссэн хам шинж болон бага жинтэй сахар өвчлөл нь мэс заслын эмчилгээг зэрэг авах боломжтой. Эрүүл мэндийн багц шинжилгээний төв Энэ төв нь насан туршдаа эрүүл мэнддээ анхаарах тогтолцоог бүрдүүлж үйлчлүүлэгчийн хэрэгцээнд нийлсэн хувь хүнд тохирсон оновчтой хөтөлбөр / нарийн шинжилгээ/ хавдар, цус харвалт, зүрхний өвчлөл, хэт таргалалтыг голлон оношлох, урьдчилан сэргийлэх шинжилгээг явуулж байна. Системтэй нарийн шинжилгээгээр аливаа өвчлөлийг эрт үед нь илрүүлж шуурхай үзлэгт хамрагдан эмчилгээ хийлгэхэд гүүрэн үүрэг гүйцэтгэж байна. Хавдрыг эмчлэх дэвшилтэт технологи робот кибернайф Кибрнайф нь мэсний оронд цацраг туяагаар шарлага хийдэг тархины хавдар, бүх бие дэх хорт хавдрыг устгах тэргүүний дэвшилтэт мэс заслын тоног төхөөрөмж юм. Энэхүү аппарат нь нээлттэй зүсэлт, өвдөлт ихтэй ерөнхий мэс засал хийх шаардлагагүй бөгөөд нойрсуулга, цус сэлбэх шаардлагагүй сөрөг нөлөө, хам шинж хүндрэл багатай байдгаараа онцлог юм. Кибрнайф нь соронзон резонансын дүрст бичлэг, компьютер томографи зэргээр хавдрын эсийн байрлал, хэлбэрийг компьтерт оруулсны дараа тухайн мэдээлэлд үндэслэн хавдрын байршлыг цаг тухай үед нь илрүүлж робот цацраг туяагаар өвчтэй хэсэгт шарлага хийж хавдрын эсийг устгадаг. Мөн АНУ-ын сансар огторгуй судлалын газраас боловсруулсан сансрын пуужинд ашиглагддаг 3 проекцийн бичил дүрс бичлэгийн технологи, эмчилгээний зориулалттай өндөр функцтэй компьютер удирдлагатай робот гаранд цацраг туяа үүсгэх туяа цацруулагч аппаратыг суурилуулж нарийвчилсан үзүүлэлттэй аюулгүй эмчилгээ хийх боломжийг бүрдүүлж байна. Энэхүү кибрнайфаар эмчилж болох өвчлөлд тархины хавдраас эхлээд бүх биед илрэх нуруу нугасны хавдар, үсэрхийлэлтэй хавдар, нойр булчирхайн хавдар, бөөрний хавдар, анхдагч үүсгэвэртэй элэгний хавдар, элэгний хавдрын гол судасны өвчлөл, элэгний үсэрхийлэлт, түрүү булчирхайн хавдар, лимф булчирхайд үсэрхийлсэн хавдар, төрөл бүрийн үсэрхийлсэн хавдрууд багтдаг. Сүн Чон Хян Их Сургуулийн Сөүл эмнэлэг нь хамгийн сүүлд эмчилгээний хурд, нарийвчлал өндөртэй сүүлийн үеийн цацраг туяа эмчилгээний Инфинити аппаратыг танилцуулж байна. Энэхүү Инфинити аппарат нь эрчимт модулятор цацраг туяа эмчилгээ болон дүрс үүсгэгч технологийг нэгтгэн 3-н хэмжээст эрчимт модулятор эргэлдэгч цацраг туяа эмчилгээний системээр эмчилгээ хийгээд зогсохгүй цацраг туяагаар мэс засал хүртэл хийх боломжтой олон функцтэй дэвшилтэт тоног төхөөрөмжөөр СТ дүрсээр эмчилэх хэсгээ 1,00мм нягтлалтай маш нарийн тааруулж эргэлтийн хурд, туяаны эрчимт байдал, хэлбэр зэргийг тухай бүрт нь нарийн тохируулга хийж эрүүл эд эсийг гэмтлийг багасгаж чадаж байна. Мөн нэг удаагийн туяа шарлагаар өргөн талбайг хамарч эмчлэх боломжтой тул эмчилгээний цагийг 5 минуутаар богиносгожээ. Урьд өмнөх шугаман хурдасгуур болон кибрнайф аппаратыг нэгтгэн эхэн үеийн бүх цацраг туяа эмчилгээг нэг дор хийлгэх боломжтой.