top of page
Lotte World Tower and Seokchon Lake (autumn).jpg
Behind a Girl.jpg
Namsan Seoul Tower.jpg

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР 

8 ӨДӨР 7 ШӨНӨ

ӨДӨР 1 

Монгол

  • Улаанбаатар хотоос ниснэ.
     

Сөүл 

  • Инчон хотод бууна.

  • Сөүл хотруу хөдөлнө.

  • Буудалдаа очоод амарна.

ӨДӨР 2
  • Тамян цэцэрлэгт хүрээлэн (Хулсан ойд аялах)

  • Технологийн парктай танилцах аялал ​

ӨДӨР 3
  • ​Эрүүл мэндийн үйлчилгээ

- Багц шинжилгээ
- Нүдний хараа тэглэх
- Гоо сайхны үйлчилгээ г.м сонголтот үйлчилгээг авч болно. (Энэхүү үйлчилгээг авахгүй тохиолдолд чөлөөт хөтөлбөр байна.)​

  • Гванжү хотын аялал​

  • Сажиг цэцэрлэгт хүрээлэн | Гванжү хотын цамхагт гарч хотыг 360 градус харна.​

ӨДӨР 4
  • Бусоны ногоон цайны талбай үзэх

  • Ёсү далай дээрх cable car

  •  Сүнчонман цэцэрлэгт хүрээлэн

  • Suncheon Bay Nature Reserve

ӨДӨР 5
  • Ерөнхийлөгчийн Хөх ордон

  • Гёнбүг Хааны ордон

  • Инсадун 

ӨДӨР 6
  • COEX Starfield Library аялал 
  • Хан голын эрэг дээр E-land criuse аялал
ӨДӨР 7
  • Мёндүн худалдааны гудамж (Эсвэл Outlet бөөний хямдралтай худалдааны төвөөр үйлчлүүлж болно)

Өдөр 8
- Кимпо нисэх дээр буугаад аяллын автобусандаа сууна.
- Инчонын гүүр, цамхаг үзнэ
- Инчоны 2-р терминал дээр буугаад цамхаг үзнэ. (Өдрийн хоол сурагчид өөрсдийн зардлаар)
- Улаанбаатарлуу буцна.

Орчин үе ба түүхийг
хослуулсан аялал 

ТОВЧ ТАЙЛБАР

Сөүл хот: Орчин үе ба түүхийн гайхамшигт нийслэл бол Сөүл хот. Солонгос улсын зүрх сэтгэл болсон гайхалтай хот бөгөөд түүхийн баялаг өв соёлоороо алдартай энэ хотод Хан мөрний эрэг дээр сүндэрлэх орчин үеийн тэнгэр баганадсан барилгууд, хааны орднууд, уламжлалт тосгод зэрэг орчин үе ба уламжлалыг гайхалтай хослуулсан, дэлхий дээр дахин давтагдашгүй өвөрмөц амьдралтай хот бөгөөд жуулчид бүрийн очихыг хүсэлдэг газрын жагсаалтанд заавал багтсан газар юм.

  • Гёнбүг ордон, Инсадунгийн гудамж, Букчон Ханок тосгон газрууд нь Солонгосын түүх, соёлыг мэдрэхэд хамгийн тохиромжтой бөгөөд тус улсын өв соёлыг хадгалж үлдэх чухал үүрэг гүйцэтгэдэг. Та эдгээр газраар аялах гэж байгаа бол уламжлалт хувцас (ханбок) өмсөж, тухайн орчинд түүхийн мэдрэмжийг нэмэгдүүлэхийг зөвлөе! 😊

  • Орчин үеийн өнгө төрхийг Намсан цамхаг, Ганнам дүүрэг, Лотте Ворлд Тауэр зэрэг газрууд бүрдүүлдэг.

  • Амьдралын эрч хүчийг мэдрэхийг хүсвэл Дүнгдэмүн, Мёндун, Хонде зэрэг худалдааны дүүргүүдээр заавал зочлоорой.​

 

Бусан хот: Далайн эргийн үзэсгэлэнтэй сувдБусан бол Солонгос улсын хоёр дахь том хот бөгөөд далайн эргийн гайхамшигт орчин, амьдралын тайван хэмнэлийг мэдрэх газар юм.

  • Хэүнде далайн эрэг, Гуаналлигийн гүүр зэрэг газрууд нь үзэсгэлэнт байгалийн төгс үзэмжийг санал болгодог.

  • Чагальчи загасны зах болон Гамчон соёлын тосгон нь нутгийн соёлыг мэдрэхэд хамгийн тохиромжтой газрууд.

  • Бомоса сүм болон Тэбэгсан уул нь эртний буддын соёл болон байгалийн гоо үзэсгэлэнг тольдон харах боломжийг олгодог.

Бусан хот бол далайн эрэг, амралт зугаалга, соёлын гайхамшгийг мэдрэх хүсэлтэй хүмүүст зориулсан диваажин мэт газар юм.​

​Улсан: Аж үйлдвэр ба байгалийн төгс зохицол: Улсан бол Өмнөд Солонгосын аж үйлдвэрийн төв цэг бөгөөд байгалийн үзэсгэлэн, эдийн засгийн хүчирхэг хөгжил хоёрыг гайхалтай хослуулсан хот юм. Энэ хот нь Солонгосын эдийн засгийн хөдөлгүүр гэгддэг хэдий ч жуулчдын сэтгэлийг татах байгалийн болон соёлын олон гайхамшигтай.

1. Аж үйлдвэрийн хүчирхэг төвУлсан бол дэлхийн хамгийн том усан онгоцны үйлдвэртэй бөгөөд Hyundai-ийн төв байр энд байрладаг.Автомашин үйлдвэрлэл, нефть-химийн салбарын амжилтуудаараа алдартай, эдийн засгийн хөгжлийг тодорхойлогч гол бүс.

2. Байгалийн үзэсгэлэнт газруудТэгугангийн эрэг (Daewangam Park): Хадан цохион дээгүүр далайн түрлэг харан алхангаа байгалийн тайван орчинг мэдрэх газар.Улсангийн нар мандах цэг (Ganjeolgot): Нар мандахыг хамгийн түрүүнд харах боломжтой газар бөгөөд романтик, тайван орчин бүрдүүлдэг.Тэваган голын цэцэрлэгт хүрээлэн: Байгалийн үзэсгэлэнг мэдрэх, амарч зугаалах төгс газар.

3. Соёлын өвУлсан чулууны хадны сүг зураг: ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтсан энэхүү хадны сүг зураг нь эртний соёлын ул мөрийг харуулдаг.Улсангийн соёлын дүүрэг: Орон нутгийн уламжлал, гар урлал, урлагийн бүтээлүүдтэй танилцах боломжтой.

4. Далай, уулс, хотоос бүрдсэн амьдралын зохицолУлсан нь уулс, далайн эрэг, орчин үеийн хотын хөгжлийг гайхалтай нэгтгэсэн, амьдралын чанараараа өндөр үнэлэгддэг хот.Хотын амьдралын хэв маяг нь амгалан, ажилсаг иргэдийн сэтгэл татам зан чанартай хосолдог.

Image by Mathew Schwartz
Haechi and Gwanghwamun Gate.jpg
Umbrella mania.jpg
Skyscraper.jpg
Image by Floren Irah

Бидэнтэй холбогдох хаяг

Screenshot 2025-01-02 at 2.29.17 PM.png

Монгол: СБД, 9-р хороо, 

Хоймор Оффис 11-р давхар, 1106 тоот

Солонгос: 3F, 209 Taehwa-ro, Jung-gu, Ulsan, Republic of Korea

Холбоо барих: 8005-9665, 9507-9952

Солонгос: 070-7608-9665

bottom of page